Иргэдийн дунд таргалалт нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Биеийн тамир спортын газраас 278 иргэнд сорилын судалгаа хийхэд 90 иргэн илүүдэл жинтэй, 69 иргэн төвийн таргалалттай гэсэн дүн гарчээ.
Иймээс иргэдийн дунд нийтийн биеийн тамираар хичээлүүлэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийх зорилгоор аймгийн Биеийн тамир спортын газраас эхний хагас жилд нийтийг хамарсан 68 арга хэмжээ явуулж 24102 иргэн хамарчээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн 53 дугаар зарлигийн хүрээнд бие бялдарын сорилд 17000 орчим иргэн хамраад байна.
Б.Гантуяа