Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүний дэлгүүр нээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс төсөлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарын бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд танилцуулах, борлуулах, өрхийн орлого нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний дэлгүүрийг Мөрөн суманд нээв.
Тус дэлгүүрт худалдаа эрхэлж буй 20 гаруй иргэд түрээс төлөхгүй гар урлал, үндэсний хувцас, жимс жимсгэнэ, загас зэрэг өөрсдийн бүтээгдэхүүнээ бөөний үнээр борлуулж байна. Ялангуяа жижиг дунд үйлдвэр эрхлэгч болон өрхийн үйлдвэр эрхлэгч иргэд бие биенээсээ туршлага судлан, бүтээгдэхүүнээ борлуулах, зах зээлд нийлүүлэх боломж нээгдсэнд талархаж буйгаа хэлж байлаа.
Б.Гантуяа