Хөвсгөл аймагт анхны стандартын гүйлтийн таратан зам Хөвсгөлд ашиглалтанд орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-09 14:00:15

Хөвсгөл аймагт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 960 орчим сая төгрөгийн төсөвтэй хөлбөмбөгийн талбай, гүйлтийн замыг энэ сард бүрэн ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. 

Резинэн гүйлтийн зам буюу таратан зам нь Монголдоо хамгийн том буюу 400 метрийн стандартын анхны зам гэнэ. Тус замыг “Дэрэн наран” компани өдөр нэмэх 25 хэмээс дээш, шөнө нэмэх 10 хэмээс дээш темпратурт хийж байна. Энэхүү зам ашиглалтанд орсноор олон улсын тэмцээн наадам, дэлхийн аваргын тэмцээнийг ч орон нутагт зохион байгуулах боломж  бүрдэх ажээ.

 Б.Гантуяа

Related news