Хөвсгөлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж буйтай холбогдуулан ЗЦГ-аас сэрэмжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-10 01:12:07

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас Ардын хувьсгалын ойн баяр наадмыг тохиолдуулан Хөвсгөл нуурыг далайг үзэж, амрах гэсэн иргэдийн тоо ихсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж буйтай холбогдуулан аймгийн ЗЦГ-аас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байж хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой явахыг сануулав.

Өнгөрсөн оны 07 дугаар сарын 8-15-ныг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдэж 18 хүн нас барсан тохиолдол гарсан. Иймээс жолооч нар орон нутгийн замд хурдаа тохируулан, хамгаалах бүсээ хэрэглэж, бага насны хүүхдэд тусгай зориулалтын суудалд суулган хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний эрчим ихтэй үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байхыг сануулжээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон хол замд ядарсан, нойргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, ядарсан үедээ амрах, ээлжийн жолоочоор тээврийн хэрэгсэл жолоодуулж байхыг анхааруулсаар байгаа ажээ.

 Б.Гантуяа 

Related news