Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-17 11:33:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гараг бүр иргэдэд 9.00-17.00 цагийн хооронд утсаар хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна.


НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг юм.


Энэ сарын өдөрлөг өнөөдөр 9.00-17.00 цагийн хооронд үргэлжилнэ. Иймд иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм.

Related news