ОБГ-ынхан спорт заалаа өөрсдөө барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-13 15:14:59

 Булган аймгийн Онцгой байдлын газрын хамт олон спорт заалтай болохоор өөрсдийн дотоод хүч бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Аймгийн орон нутгийн төсвөөс 20 сая төгрөг, ОБЕГ-аас 35 сая төгрөгийг шийдсэн бөгөөд нийт 55 сая төгрөгөөр спорт заалыг ашиглалтад оруулахаар шаргуу ажиллаж байна.Тендер зарлаагүй, "Талст билиг" ХХК - тай шууд гэрээний нөхцлөөр барьж байгаа уг заалыг ОБГ - ын ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, бэлтгэл сургуулилт хийх, бусад албан байгууллагын ажилчдад ч биеэ чийрэгжүүлэх боломж нөхцлөөр хангах зорилготой энэ намар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Булган аймгийн ОБГ нь 130 орчим ажилчин албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.

                                                                                                                                                                                    П.Батням

Related news