ОХУ, Иран, Азербайжаны Ерөнхийлөгч нар уулзалт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-13 19:27:53

АСТАНА. /Sputnik/. Иран, ОХУ, Азербайжаны Ерөнхийлөгч нар наймдугаар сарын 8-нд Баку хотноо болох уулзалтын үеэр “Умард-Өмнөд” Олон улсын тээврийн коридортой холбоотой асуудал болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, терроризмтой тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж Ираны Гадаад хэргийн дэд сайд Ибрагим Рахимпур мэдэгдэв.

Мөн тэд аялал жуулчлалын асуудлаар хэлэлцээ хийнэ гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Энэ мэдээллийг Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нотлон мэдэгдэл хийхдээ, “уулзалт наймдугаар сарын эхний 10 хоногт болно” гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

Related news