Бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн Хөвсгөл аймагт ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛАхмад хилчин, бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн эх орныхоо торгон хилийг нар зөв тойрон аялсаар энэ сарын 7-нд Хөвсгөл аймгийн хилийн хэсэгт хүрэлцэн ирсэн бол 7 дугаар сарын 13-ны өдөр Мөрөн хотод хүрэлцэн ирлээ.
Түүнийг Хилийн цэргийн 0257-р ангийн захирагч Хурандаа Б.Батбаяр тэргүүтэй хамт олон угтан авч түүний аялалд амжилт хүслээ. Тэрээр бүтэн жилийн хугацаанд Монгол орныхоо хилийн цэгүүдээр нийтдээ 8752 км газрыг явган алхаж тойрох бөгөөд одоогоор 4500 гаруй км газрыг туулаад байгаа гэнэ. Ахмад хилчин, бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн нь монголын хүн ардад нийгмийн эрүүл мэндийг түгээн дэлгэрүүлж, эрүүл идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг өөрийн биеэр, тэсвэр хатуужилтайгаар үлгэрлэн харуулж байгаа учраас Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс түүнийг “Нийгмийн эрүүл мэндийн элч” төлөөлөгчөөр өргөмжилсөн ажээ.
Б.Гантуяа