Хууль зөрчсөн зарим дэлгүүрт торгууль ногдууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Рашаант сумын 4 дэлгүүрт торгууль ногдуулав. Дэлгүүрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газарт 00-06 цагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно, мөн согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчжээ.
Булган аймгийн ЦГ - аас Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, “Архигүй Булган” хөтөлбөрт холбогдох бусад хууль эрх зүйн актуудын хэрэгжилтийг шалгах зорилгоор Рашаант суманд шалгалт хийх явцад дээрх зөрчлүүд гарсан байна. Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасны дагуу дэлгүүр тус бүрийг 200.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авч зөрчлийг арилгуулахаар албан мэдэгдэл өгсөн байна. Мэдээллийг Рашаант сумын Цагдаагийн хэсэг мэдээллээ.
П.Батням