Улаанбаатарт 1-3 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар,
говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг цас орж, ихэнх
нутгаар хүйтэрнэ.
2021 оны 12 сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол
үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Дархадын хотгор, Завхан
голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Увс нуурын хотгор,
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр
голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10
метр. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор : Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10
метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
2021 оны 12 дугаар сарын 08-12 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 8-нд баруун болон
төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн
аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын
нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн зарим газраар,
11-нд Хэнтийн уулс болон Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга
шуурна. Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар
секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх
нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс
голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын
хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм,
өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.