Анкарагийн Гёльбаши дүүрэгт 42 хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-16 13:31:19

АНКАРА. /Anadoku/. Турк улсад өнгөрсөн шөнө цэргийн эргэлт хийхийг оролдох явцад нийслэл Анкара хотын Гёльбаши дүүрэгт наад зах нь 42 хүн амь үрэгдсэн гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Тус дүүргийн Прокурорын газар мэдэгдэхдээ “цэргийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтсэн. Одоо  бид нөхцөл байдлыг хяналтдаа аваад байна” гэв.

Мөн төрийн эзэмшлийн “TRT” телевизийг булаан эзлэхээр завдсан 20 этгээдийг Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн баривчилжээ.

Г.Доржханд

 

Related news