Малаа угаалгахдаа хойрго хандаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-17 15:10:51

Дорноговь аймагт  мал угаалгын ажил ахиц муутай байна. Монгол Улсын Засгийн газрын 90, 113, 114 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс малын паразит өвчнөөс урьдчилан сэргийлэхээр бог малыг нэг бүрчлэн угаах ажлыг  мал эмнэлгийн байгууллага гүйцэтгэж байгаа юм.

  Дээрх ажлыг Мал эмнэлэг үржлийн газар, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, Төрийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа бөгөөд керолиныг “Зуун наст” малын эмийн үйлдвэр нийлүүлж буй.

 Тус аймгийн хэмжээнд угаалгад хамруулах 700 гаруй мянган толгой мал буй хэдий ч одоогийн байдлаар Мандах суманд л угаалгын ажил үргэлжилж байна. Засгийн газрын тогтоолын дагуу мал  угаалгын зардлыг тухайн малчин өөрөө хариуцах үүрэгтэй ч  энэ ажилд малчид хойрго хандаж байгаа нь ажил удаашрах нөхцлийг бүрдүүлж буй гэж албаны хүн хэллээ.

Бод малыг 500 төгрөгөөр, бог малыг 300 төгрөгийн өртгөөр угаах аймгийн ИТХ-аас баталсан журам байдаг  аж. Малаа угаалга туулгад хамруулсан малчныг “Малчны  зээл”-д хамруулах боломжтой аж.

Х.Эрдэнэбулган

Related news