Булган аймгийн оны шилдэг ажилтнууд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-12-30 12:59:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар аймгийн 2021 оны шилдэг ажилтнуудыг шалгаруулан шагналыг гардууллаа.

Хангал сумын Хялганат тосгоны иргэдийн Нийтийн Хурлын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Уянгабат “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шилдэг ажилтан”, аймгийн ЗДТГ-ын  мэргэжилтэн С.Цэдэнлхам “Төрийн захиргааны салбарын шилдэг ажилтан”, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Э.Мягмаржав “Хууль, хяналтын салбарын шилдэг ажилтан”, аймгийн Татварын хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн “Санхүүгийн салбарын шилдэг ажилтан”, Хөгжимт жүжгийн театрын уртын дуучин Г.Долгорсүрэн “Боловсрол, соёл урлагийн салбарын шилдэг ажилтан”, аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч, их эмч М.Мягмар “Эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарын шилдэг ажилтан”, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн М.Дэлгэрмаа “Нийгмийн хамгаалал, иргэний нийгмийн байгууллагын шилдэг ажилтан”, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Г.Батцагаан “Үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын шилдэг ажилтан”, Бүрэгхангай сумын “Өгөөж түрүү” ХХК-ийн захирал Д.Мөнхзул “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг ажилтан”, Булган сумын ой ангийн инженер Б.Жавхлан “Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын шилдэг ажилтан”-аар шалгарчээ.

          Оны шилдэг ажилтнуудын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар гардууллаа.

Related news