Хурдан морины уралдааныг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-05 19:02:09

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга энэ оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргалаа.

Аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээн хийхгүй байхыг сумын Засаг дарга болон аймаг, сумын морин спорт уяачдын холбооны тэргүүн нарт үүрэг болгосон байна. Мөн хурдан морины уралдааныг хориглосон шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг цагдаа, мэргэжлийн хяналт, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нарт даалгажээ.

Related news