Соёл урлаг, спортын үйл ажиллагааг хориглов

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-01-18 15:26:05

Сүхбаатар /МОНЦАМ/. Нэгдүгээр сарын 18-ны өдрийн аймгийн Шуурхай штабын хурлаар тус аймгийн хэмжээнд соёл урлаг, спортын төрлөөр олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглов. Тус хориг нь нэгдүгээр сарын 20-ноос хойш нэг сарын хугацаанд хэрэгжинэ.

Харин хурал цуглаан, сургалт зэргийг тухайн зохион байуулах заалны багтаамжийн 50 хувьд нь явуулахыг зөвшөөрлөө. Мөн үйлчилгээний газрууд заалныхаа 50 хувиар иргэдэд үйлчлэх юм.

Сар шинийн баяр болж буйтай холбогдуулан бусад хорио цээрийн дэглэм тогтоох, зам хаахтай холбоотой ямар нэг шийдвэр одоогоор гараагүй. Иймд иргэд болон худалдаа үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэмээ сахих ёстой гэдгийг Шуурхай штабын зүгээс анхаарууллаа. 

Related news