Нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, цас багатай байна

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-01-20 21:25:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШТ-өөс өгсөн мэдээгээр Сүхбаатар аймгийн нийт нутгаар энэ сарын 23-нд ихэнх нутгаар, 24-нд зарим газраар цас орох аж. Энэ үеэр салхины хүч 12-14 метр секунд хүрч ширүүсч, зөөлөн цасан шуурга шуурна.

Энэ үеэр агаарын температур шөнөдөө 18-23, өдөртөө 7-12 градус хүйтэн байна гэж тус төвийн ахлах синоптек инженер Ц.Батхүү хэллээ. Иймд иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.

Одоогоор тус аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан,  цас багатай байна.

Related news