Өмнөговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг хууль бус гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-20 18:06:44

Өмнөговь аймагт сонгуулийн дараах аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болсонтой холбоотой тус аймгийн АН мэдэгдэл хийжээ.

Мэдэгдэлд  хуралдааныг хууль бус хэмээн үзэж байна. Анхдугаар хуралдаан 7 дугаар сарын 18-ны 09 цагт эхлэх байсан хэдий ч МАН-ыхан хуралдаа ирээгүй бөгөөд үдээс хойш нь тус намын 15 төлөөлөгч дангаараа хуралдсан гэв. Хууль бус гэж үзээд байгаа уг хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргаар  Х.Сугирыг сонгож, аймгийн Засаг даргаар Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлэн ерөнхий сайдад уламжлуулахаар болсон юм. Мөн хурлын 11 тэргүүлэгчийн 6-г сонгож, хурлынхаа төгсгөлд дахин 2-ыг нэмж сонгосон байна. 

Аймгийн АН-аас уг хуралдааныг хууль бус гэж үзэн хуулийн байгууллагат хандсан ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news