ОУОХ-ны тэргүүн Бээжинд хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-01-24 17:49:26

БЭЭЖИН. /Xinhua/. Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо бямба гарагт хүрэлцэн ирсэн талаар ОУОХ мэдээлэв.


Т.Бах нэгдүгээр сарын 25-наас албан ёсны хөтөлбөрийн дагуу үүрэгт ажлаа эхлүүлэхээсээ өмнө гурван хоног тусгаарлагдаж байна гэж ОУОХ-ны мэдэгдэлд дурджээ.


Бээжингийн өвлийн Олимпын наадам ирэх хоёрдугаар сарын 4-нөөс эхэлнэ. Ингэснээр тус хот нь зуны болон өвлийн олимпын наадмыг зохион байгуулсан дэлхийн анхны хот болох юм. 

Related news