Афганистанд 300 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-20 18:42:49

КАБУЛ./PrensaLatina/.  “Лалын улс” бүлэглэлийн халдлага болсны дараа Афганистаны Нангархар мужийн 300 айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ.

Афганистаны арми болон “Лалын улс” бүлэглэлийн хооронд зэвсэгт мөргөлдөөн сар гаруй хугацаанд үргэлжилсний дараагаар Кот, Нангархар зэрэг хот сууринд оршин суудаг өрхүүдийн ихэнх нь орон гэрээ орхин нүүжээ.

Тус бүс нутгийн захирагч Салим Хан-ы ярьснаар, 19 орчим энгийн иргэн амь үрэгдэж, 122 хүн шархадсан байна. Түүний хэлснээр, хоол хүнс болон бусад зүйлсийг оршин суугчдад тараан өгсөн бөгөөд зэвсэгт мөргөлдөөн цаашид үргэлжлэх аваас тусламж үзүүлэх ажээ. Гэвч оршин суугчид ямар нэгэн тусламж хүлээн авахаас татгалзаж байна.

“Лалын улс” бүлэглэл тус улсад нэвтрэн орсон цагаас хойш Кот муж нь “Лалын улс” бүлэглэлийн түшиц газруудын нэг болж хувирсан байна. Ийм учраас Ерөнхийлөгч Ашраф Гани террорист байгууллагын халдлагыг зогсоохын тулд цэргийн ажиллагааг улам эрчимжүүлэх тушаал өгчээ.  

Х.Сарнай




 

Related news