Аравдугаар сарын 02-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-10-02 10:10:27

09:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09:00 цагт Нийслэлийн иргэний танхимд “АНГЛИ ХЭЛТЭЙ ДҮҮРЭГ” аяны нээлт болно.

09:30 цагт “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагын нийт 60 ажилтан албан хаагчдад зориулсан сургалт Төрийн банкны төв оффис /Цэцэг төвийн замын эсрэг талд/ 9 давхрын хурлын танхимд болно.

10:00 цагт Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурал Төрийн ордонд эхэлнэ.

10:00 цагт Төрийн өмчит эрчим хүчний компаниудын засаглалын үнэлгээний дүнг танилцуулна.

10:30 цагт Монголын Залуучуудын Холбооны байранд  "ХАР ЦАГААН ЖАГСААЛТ"-ыг зарлана.

11:00 цагт Ардчиллын удирдагч С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө.

11:00 цагт БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Боловсролын сайдтай боловсролын талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг гарын үсэг зурах ёслол БСШУЯ-НЫ 401 тоотод болно.

12:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Авто худалдааны цогцолбор 2015 оны 10 дугаар сарын 04-нд нээлтээ хийх талаар Авто худалдааны цогцолбор, Авто тээврийн үндэсний төв, арилжаанын банк, татвар, даатгалын байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.

12:00 цагт МХАҮТанхимд “Ногоон Барилга” үзэсгэлэн яармагийн нээлт болно.

12:00 цагт  Мишээл Экспо худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд Намрын ногоон өдрүүд - 2015 нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ногоон хүнс - Эрүүл амьдрал өдөрлөг зохион байгуулагдана.

12:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын энх тайван найрамдлын байгууллага, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэг зэрэг байгууллагуудаас Монгол Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүдийг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Related news
Comments