Соёл амралтын хүрээлэнд 9 төрлийн тоглоом ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ2014 оноос байгуулалтын ажлыг эхлүүлж энэ жил ашиглалтад орсон Соёл амралтын хүрээлэнд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 8,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр дээрх байгууламжийг бүтээн байгуулжээ.
Энд морин тойруулга, пуужин, өнхөрдөг сандал, завь, галт тэрэг зэрэг 9 төрлийн тоглоом хүүхэд залуустаа үйлчилж байгаа аж. Мөн энд Монголдоо хамгийн өндөр оргилох 2 усан оргилуурыг ашиглалтад оруулснаар хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газрын нэг болоод байна. Тус байгууламжийг бүтээн байгуулж байгаа "Говь Эрдэнэс групп" ХХК одоогийн байдлаар 35 хүнийг байнгын ажлын байртай болжээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн