Мөс цөмрөх эрсдэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн томоохон гол, нууруудад мөсөн
бүрхүүл тогтсон хэдий ч голын эх ба дунд хэсгээр мөсний зузаан харилцан адилгүй
байгаа аж. Тухайлбал Хархираа, Шинэ-Түргэн, Хариг зэрэг голд халиа
тошин буюу мөсөн дээгүүр ус урсах үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байна.
Тэрчлэн мөсний даац хүн, мал, машин явахад аюулгүй хэмжээнд хүрч
бэхжээгүй байна. Иймээс
иргэдийг цаг хугацаа хожих, зам товчлох, мал тууварлах зэргээр мөсөн дээгүүр
зорчихгүй байхыг аймгийн цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
2021 оны мөн үеийг
олон жилийн дундажтай харьцуулахад манай орны гол, нууруудын мөсний зузаан
10-50 см нимгэн байгаа нь мөс цөмрөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Тодруулбал өнгөрөгч 1 дүгээр сард улсын хэмжээнд 7 удаа мөс цөмрөх тохиолдол
гарсан ч азаар хүний амь эрсдээгүй байна.