Нэг өрх-нэг ажлын байр” үйл ажиллагааг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-02-21 11:02:35

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас “Нэг өрх-нэг ажлын байр” үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Дээрх үйл ажиллагааг  Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 2 дугаар сарын 17-нд ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын баг хуралдаж 2022 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталжээ.

“Нэг өрх-нэг ажлын байр” үйл ажиллагаа хэрэгжсэнээр амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн хэрэгцээ, чадавх боломжид тулгуурлан тэднийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах, ажлын байраар хангах, нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд цогцоор нь хүргэх, өрхийн гишүүдийн хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлыг үе шаттай зохион байгуулах аж.

Ташрамд дурдахад, Говьсүмбэр аймаг Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь зэрэг аймгийн арваад сумтай хиллэдэг бөгөөд эдгээр аймгийн иргэд Сүмбэр суманд ирж ажил хөдөлмөр эрхэлдэг онцлогтой юм.

Related news