Багш нар баяраа явган аялал хийж тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 12:00:49

Дархан сумын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн багш нар аймгийн явган аяллын “Уран байгаль” клубтэй хамтарч спорт, явган аяллын тэмцээнийг зохион байгуулж явуулав.

Дархан-Уул аймгийн “Цэцэрлэгүүдийн Нэгдсэн Холбоо”-ноос гишүүн цэцэрлэгүүдийнхээ дунд “Хээрийн цай амттай” спорт, явган аяллын тэмцэээнийг өнгөрсөн амралын өдрүүдэд зохион байгуулсан нь энэ юм. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийг эгнээндээ нэгтгэсэн тус холбооноос явуулсан уг тэмцээнд 16 цэцэрлэгийн 80 гаруй багш ажилчид оролцжээ. Тэд Дархан хотын “Найрамдал талбай”-гаас Хараа гол, “Элсэн тохой”-н чиглэлд аялж уулын оргил булаалдах, нуувч тэмдэг илрүүлэх, бартаа саадыг туулах, дардас шидэх зэрэг төрлүүдээр өрсөлдөж аваргуудаа тодруулжээ. Нийтийн биеийн тамир, спортыг эрчимжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын тухай УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, явган аялал, хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчилж багш ажилчдынхаа бие бялдарыг нь хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан уг аяллын нээлтэд Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Б.Ганчулуун нар оролцож багш нарын баяраараа шинэлэг эрүүл мэндээ дээдлэсэн ажил зохиож байгаад нь баяр хүргээд спортын өндөр амжилт гаргахыг хүслээ.

                                      Б.Норовсамбуу

 

Related news
Comments