Хятад улс олон улсын пара спортод үнэтэй хувь нэмэр оруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-03-03 15:27:54

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс олон улсын үүрэг хариуцлагаа ухамсарлан олон улсын пара спортод үнэтэй хувь нэмэр оруулж байна гэж тус улсын пара спортын талаарх тайланд дурджээ.


“Хятадын пара спорт: Ахиц дэвшил ба хүний эрхийг хамгаалах нь” тайланг Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас өнөөдөр танилцуулжээ. Үүнд, олон улсын идэвх оролцоо улам бүр нэмэгдсээр байгаа нь Хятад улсыг олон улсын пара спортод улам чухал үүрэг гүйцэтгэх боломжийг олгож байна хэмээн тэмдэглэсэн байна.


Баасан гарагт нээлтээ хийх “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд Хятад улс бүх хүчээ дайчлан бэлтгэж байгаа ажээ. Тайланд дурдсанаар, хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар паралимпод 48 улс орон, бүс нутгийн 600 гаруй тамирчин бүртгүүлсэн бөгөөд Хятад улс дэлхийн өнцөг булан бүрээс тамирчдыг хүлээн авах бэлтгэлээ бүрэн базаажээ.


Тайланд мөн энэ оны 10 дугаар сард Хятадын зүүн нутгийн Жэжян мужийн нийслэл Ханжоу хотноо болох Азийн IV пара наадмын талаар товч дурджээ. Дөч гаруй улс орон, бүс нутгийн 3800 орчим тамирчин спортын 22 төрлийн 604 тэмцээнд хүчээ сорих энэхүү наадам нь Азийн орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх ажээ. 

Related news