Өнөөдөр дэлхийн цаг уурын өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2022-03-23 10:43:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн “Дэлхийн цаг уурын өдөр”-өөр “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг яг одооноос эхэлцгээе” буюу эрт анхаарал хандуулан арга хэмжээ авахыг уриалж байгаа юм.


Уур амьсгалын өөрчлөлт нь агаар мандал, байгалийн, хүний үйл ажиллагааны хүчин зүйлээс хамааралтай. Дэлхийн дундаж дулааны хэм 2 хэмээр нэмэгдвэл манай гараг дээрх хорхой шавжны 18 хувь, ургамал, зүлэгний 16 хувь, сээр нуруутан амьтдын 8 хувь устаж үгүй болох эрсдэлтэй юм. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд дэлхийн дулаарлыг 1.5 цельсийн хэмд хязгаарлах ёстой бөгөөд сүүлийн 100 жилийн байдлаар 1.1 хэмээр дулаарсан байна.



Related news