Сингапур АНУ-тай сарыг эзэмшихэд хамтран ажиллах гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-03-29 15:19:29

ВАШИНГТОН. /TASS/. Сингапур сарыг эзэмших “Artemis” хөтөлбөрийн хүрээнд АНУ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан 18 дахь орон болжээ.


АНУ-тай Төрийн департаментын хэвлэлийн албанаас мэдээлснээр, Вашингтонд даваа гарагт болсон ёслолын үеэр Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Ган Ким Юн улсаа төлөөлөн “Артемисийн гэрээ”-нд гарын үсэг зурсан байна.  Үүний ач холбогдол “Сингапур улс сансар огторгуйг энх тайван, аюулгүйгээр судлах байр суурь баримталж буйгаа илэрхийлж байгаад" оршиж байна гэж хэвлэлийн албаны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.


Америкийн сарыг эзэмших хөтөлбөрийн нэрээр нэрлэгдсэн “Артемисийн гэрээ” нь АНУ болон тус улсын түнш орнуудын хооронд байгуулсан хоёр талын гэрээ юм.


Гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх “Artemis” хөтөлбөрөө NASA 2019 оны хавар танилцуулсан билээ. Эхний үе шатанд “Space Launch System” хүнд пуужинд суурилуулсан “Orion” хөлөг сарыг тойрон автомат нислэг хийснийхээ дараа дэлхий рүү буцаж ирнэ. 2023 онд товлосон хоёр дахь үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр нисэх бол 2025 онд гурав дахь үе шатанд NASA сансрын нисэгчдээ саран дээр буулгаж, дараа нь 2030-аад оны дундуур Ангараг руу илгээхээр төлөвлөсөн байна.


Related news