Ажиллах хүчний хомсдолыг даван туулахын тулд автомат жолоодлоготой сэрээт өргөгч бүтээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2022-04-05 15:05:49

ТОКИО. /NHK/. Японд ажиллах насны хүн амын тоо буурч байгаатай холбоотойгоор барилга, ложистикийн салбарт ажиллах хүчний хомсдолыг давах туулахад нь хувь нэмрээ оруулах үүднээс компаниуд автомат жолоодлоготой сэрээт ачигчдыг бүтээж байна.


Тухайлбал, “Shimizu” компани аливаа саадаас автоматаар зайлсхийн тойрдог сэрээт өргөгчийг бүтээж байна. Энэхүү төхөөрөмжийн хиймэл оюун ухаан нь тавиур болон бусад объектын байршлыг нарийвчлан тогтоохын тулд урд камерынхаа дүрсэнд дүн шинжилгээ хийдэг байна.


Мөн ачигч зориулалтын байршилдаа зогсоогүй байсан ч явах чиглэлийг нь тохируулах чадвартай байна. Shimizu” автомашин жолоодлоготой энэхүү хэрэгслээ энэ оны дунд үеэс худалдаанд гаргахыг зорьж байгаа ажээ. 


Мөн Японы сэрээт өргөгчийн хамгийн том үйлдвэрлэгч “Toyota Industries” компани мөн шинэ технологи бүхий ийм төрлийн тээврийн хэрэгсэл бүтээж байгаагаа мэдэгдсэн байна. Уг технологийн хувьд өмнөх ажиллагаанаасаа туршлагажиж, цаг ирэх тусам гүйцэтгэлээ сайжруулах боломжтой байна. 

Related news