Хилчин ноход цомын эзэд болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-04-12 22:04:32

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улс дахь Герман хоньч нохойн холбооноос "Үүлдэрийн судалгаа, цол олгох  нээлтийн тэмцээн"-ийг энэ сарын 09-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан байна.

Тус тэмцээнд 6 насны  120 ноход оролцсоноос Сэлэнгэ аймаг дахь Монгол Улсын Баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн цэргийн 0101 дүгээр ангийн "KHILCHIN CENNEL" нохой үржлийн газрын 3 нохой амжилттай оролцсон байна. Тухайлбал “Дэкс” дуудлагатай эр гөлөг 4-6 сарын насны ангилалд тэргүүн байр эзэлсэн байна. Харин “Анита” дуудлагатай охин нохой 18-24 сарын насны ангилалд дэд байранд тус тус шалгарчээ. Ийнхүү дээрх хилчин ноход багийн дүнгээрээ тус тэмцээний алтан цомын эзэд болжээ. Түүнчлэн “Визард” дуудлагатай эр нохой +24 насны ангилалд оролцож, "V" цол хүртэж, насан туршийн үржлийн эрх авсан нь тэмцээний бас нэгэн онцлог болжээ. 



Related news