9–12-р ангийн сурагчдын дунд уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хөдөлмөрийн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд "Мэргэжил сонголт-Миний ирээдүй" эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх мөн ирээдүйд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор зохиогдож байгаа энэхүү уралдааныг 2015 оны 10 сарын 01- ээс 10 сарын 21-нийг хүртэл Хөдөлмөрийн хэлтсийн байранд хүлээн авах юм байна. Шагналын санг байгууллагын нөөцөөс гаргаж байгаа бөгөөд 1-р байранд 1 хүүхэд 100 мянган төгрөг, 2-р байранд 2 хүүхэд 80 мянган төгрөг, 3-р байранд 2 хүүхэд 50 мянган төгрөг, тусгай байранд мөн 2 хүүхэд 20 мянган төгрөгийн шагналын сантай юм байна.
П.Батням
Comments