”Ган үзэг 2016” наадам өнөөдөр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2016-08-01 09:26:28

Монголын зохиолчдын эвлэлийн салбар, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс "Ган зам" сонинтой хамтран зохион байгуулдаг "Ган үзэг-2016" яруу найргийн наадам өнөөдөр 18.00 цагаас болно.  

Жил бүр уламжлал болгон зохиодог энэхүү наадам нь эх сайхан монгол хэл, уран яруу найргаараа дамжуулан эх орон, төмөр замын аж амьдралыг хойч үедээ таниулан сурталчлах зорилготой юм.

Наадам Улаанбаатар төмөр замын Соёлын ордонд болох бөгөөд яруу найрагчид эх орон, төмөр зам, чөлөөт гэсэн гурван сэдвээр оролцох аж.

Н.Туяа

Related news