Эрүүл мэндийн мобайл технологи нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-01 16:44:21

Өмнөговь аймагт эрүүл мэндийн мобайл технологийг нэвтрүүлэхээр боллоо.

Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн 400 сая воны санхүүжилтээр 2016-2017 онд дээрх ажлыг хийхээр болсон юм. Төслийн нээлт долдугаар сарын 28-ны өдөр Даланзадгад хотноо болж, Өмнөговь аймгийн удирдлагууд болон ДЭМБ, Солонгос улсын холбогдох төлөөллүүд оролцлоо. Эрүүл мэндийн мобайл технологийг нэвтрүүлэх төсөл хэрэгжсэнээр хүн амын ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдал сайжирна гэж үзэж байгаа юм. Уг төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Номгон, Манлай, Гурвантэс сумдын 2500 өрхийн 7500 иргэнийг халдварт болон халдварт бус өвчний үзлэг оношилгоонд хамруулах аж.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news