Сонгуулийн хорооны даргаар Б.Түвшинбаярыг томилов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬШинээр бүрдсэн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж анхны тогтоолоороо аймгийн сонгуулийн хороог байгууллаа.
Сонгуулийн тухай хуулиар сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 80 хоногийн өмнө тус сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог ИТХ-ын тэргүүлэгчид байгуулна.
Энэ дагуу ИТХ-ын тэргүүлэгчид сумын ИТХ- ын сонгуулийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах аймгийн сонгуулийн хороог байгуулсан нь энэ юм. Аймгийн сонгуулийн хороо 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ- ын Хуульзүйн хэлтсийн дарга Б. Түвшинбаярыг томилсон байна.
Т. Отгонтуяа