"Өглөөний нар" эмгэнэлт жүжиг үзэгчдийн хүртээл болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-05-05 13:32:25

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хүний наймааны золиос болсон хоёр бүсгүйн тухай өгүүлэх “Өглөөний нар” эмгэнэлт жүжиг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажлаа хангажээ.

Жүжгийн зохиолчоор Л.Билгээ, найруулагчаар Б.Баттуяа, зураачаар МУСТА Г.Хашцэцэг, дууны найруулагчаар Д.Лхагвасүрэн, гэрлийн оператораар Н.Шинэчулуун нар ажиллах аж. Дүрүүдэд Залуучууд театрын жүжигчин С.Мөнхтуяа, Б.Баттуяа нар тоглох юм.

Эмэгтэйчүүдийн хүчирхийлэл юунаас үүсдэг, ямар хор уршигтай, нийгэмд дуугарах ёстой дэргэд буй эмгэнэлийг дуугүй өнгөрөөж болохгүй гэдэг үүднээс залуу жүжигчид тус сэдвийг сонгон авчээ. Бүх зүйлээрээ өөр, өөр зам туулсан хоёр эмэгтэй хэрхэн учирч буйг илэрхийлэх хоёр хүний эмгэнэлт жүжиг нь үзэгчдэд амьд харилцааг шууд хүргэхээр зорьсон гэдгийг жүжигчид онцолж байлаа.

Уг драмын жүжиг  2022 оны 5 дугаар сарын 9,10-ны өдрүүдэд Залуучууд театрын их танхимд үзэгчдийн хүртээл болно.


Related news