12 төрлийн 24 мянга орчим суулгацыг тарьж эхэллээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2022-05-07 12:52:07

Говь-Алтай  /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд 12 төрлийн 24 мянга орчим суулгац тарьж эхэллээ.

"Мод тарих үндэсний өдөр", Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын санаачилсан "108 сая мод тарьж, ургуулах" аяны хүрээнд өнөөдөр аймаг даяар нийт 12 төрлийн 24 мянга орчим суулгацыг тарьж, хаврын мод тарих өдрийн нээлт боллоо. 

Аймгийн төв Алтай хотын хэмжээнд 10 жилийн хугацаанд хоёр сая мод тарина хэмээн Есөнбулаг сумын ИТХ-ын дарга П.Золжаргал онцоллоо. Энэхүү ажилд албан байгууллага, аж ахуйн нэгжийн алба хаагчид гар бие оролцож байна.