Өрх бүр хашаандаа жил бүр гурван мод тарих уриалгыг дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-07 18:19:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 1.200.000 мод тарьж ургуулах зорилт дэвшүүлжээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газраас “Тэрбум мод-Алтанбулаг” зөвлөгөөнийг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулсан байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд дээрх зорилтыг сумын хэмжээнд 2030 он хүртэлх хугацаанд хийж хэрэгжүүлэх аж. Мөн сумын ЗДТГ-аас өрх бүр хашаандаа жил бүр гурван мод тарих уриалгыг дэвшүүлжээ. Алтанбулаг сумын хэмжээнд энэ онд төр, төсвийн байгууллагууд, ойн сан гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагууд иргэдийн оролцоотойгоор нийт 275.811 ширхэг мод, бут тарьж 1.664.000 ширхэг тарьц, суулгацыг зах зээлд нийлүүлнэ гэдгээ сумын Засаг дарга Н.Отгонцогт хэллээ.

Энэхүү зөвлөгөөний үеэр мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, хоршоо, иргэдийн төлөөлөл гоёлын, жимс жимсгэний нийт 10 гаруй төрлийн тарьц  суулгацаар үзэсгэлэн гаргажээ. Зөвөлгөөний хүрээнд ЕБС-ийн 1-5 ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, 6-11 ангийн сурагчдын дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээнийг явуулсан байна. 

Related news