Филиппинд сонгуулийн өдөр халдлага болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-09 15:32:11

МАНИЛА. /Xinhua/. Филиппиний арми даваа гарагт мэдээлэхдээ, тус улсын өмнөд нутгийн Магуинданао мужийн Булуан хотын сонгуулийн санал авах байр тус өдөр халдлагад өртөж, гурван цэрэг, цагдаа амь үрэгдсэн гэв.


Тодруулбал, өнөөдөр өглөөний 07 цаг 25 минутад цагаан өнгийн хоёр ачааны машинтай халдлага үйлдэгчид бага сургуулийн үүдэнд хэв журам сахиулж байсан цагдаагийн ажилтан руу гал нээсэн байна.


Улмаар цагдаагийн гурван ажилтан амь үрэгдэж, нэг ажилтан шархдан эмнэлэгт хүргэгджээ.


Энэхүү сургуулийн байрыг тус улсын Засгийн газраас тухайн өдөр сонгуулийн санал хураах байр болгон ашиглаж байсан юм.


Тус улсын холбогдох албаны мэдээлснээр, тухайн халдлага нь сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд хэргийн газраас зугтсан халдлага үйлдэгчдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.


Мөн тус улсын Магуинданао мужийн Шариф Агуак хотод ням гарагийн шөнө тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас найман хүн шархадсан байна.


Филиппиний үндэсний болон орон нутгийн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 06 цагт албан ёсоор эхэлсэн ба сонгуулийн насны 65.7 сая сонгогч шинэ ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, парламентын гишүүд, орон нутгийн засаг захиргаа, зөвлөлийн гишүүдийг сонгох юм. 

Related news