Төсвийн орлогын төлөвлөгөөг 128 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-09 19:27:44

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэс татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгаагаа илэрхийллээ.

Тус аймаг 2021 онд улсын төсвийн орлогыг 107.4, аймгийн төсвийн орлогыг 110.6, сумын төсвийн орлогыг 177.2 хувиар буюу нийт төсвийн орлогын төлөвлөгөөг 128 хувиар давуулан биелүүлжээ. Тус хэлтсийн удирдлагын зүгээс энэхүү амжилтаа “эрхэм татвар төлөгч та бүхний хөдөлмөр, төлсөн татварын үр шим юм шүү” хэмээн өгүүлж байна. Татварын багц хуулийн шинэчлэлээр Сэлэнгэ аймаг 2021 онд ХХОАТ-ын хөнгөлөлтөөр 1672 иргэнд 1.402.4 сая, ААНОАТ-ын хөнгөлөлтөөр 69 аж ахуйн нэгж байгууллагад 689.8 сая төгрөгийн хөнгөлөлтийг буцаан олгожээ.

Related news