“Toyota” Япон дахь үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг түр зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-05-11 11:13:53

ТОКИО. /Kyodo/. БНХАУ-ын Шанхай хотод “COVID-19”-ийн тархалтаас үүдэн хөл хорио тогтоосны улмаас Toyota Motor” компани автомашины эд ангиудыг нийлүүлэн авахад хүндрэл учирсан тул Япон дахь найман үйлдвэрийнхээ 14 үйлдвэрлэлийн шугамыг энэ сард зургаа хүртэлх хоногоор түр зогсоохоор болсноо мягмар гарагт мэдэгджээ.


Японы автомашин үйлдвэрлэгчийн мэдээлснээр, ингэснээр тавдугаар сард үйлдвэрлэх нийт тээврийн хэрэгслийн тоо хэмжээ 750 мянгаас 700 мянга орчимд хүрч буурна. Тухайлбал, Аичи, Фүкүока муж дахь хоёр үйлдвэрийн үйл ажиллагаа тавдугаар сарын 16-21-ний өдрүүдэд зогссоноор үйлдвэрлэх тээврийн хэрэгслийнх нь тоо 30 мянгаар буурах тооцоотой байна.


Toyota”-гийн энэхүү шийдвэр нь Япон дахь үйл ажиллагаа нь түр саатсан үйлдвэрүүдийнх нь тоог 12-т хүргэх юм. Японд 14 үйлдвэртэй тус компани нь хагас дамжуулагч хомсодсонтой холбоотойгоор тавдугаар сард есөн үйлдвэрийнхээ 10 үйлдвэрлэлийн шугамын зарим үйл ажиллагааг зогсооно гэдгээ өнгөрсөн сард мэдэгдээд байсан юм. 

Related news