Мандал суманд 35 МВт хүчин чадал бүхий дулааны станц барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 12-ны өдөр Эрчим хүчний яамны
Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хурал болжээ. Тус хурлаар Сэлэнгэ аймгийн
Мандал сумын 35 МВт-ын хүчин чадалтай дулааны станц, дулааны шугам, дэд өртөөний
техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлэн 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Энэхүү техник эдийн засгийн үндэслэл батлагдсанаар Монгол Улсын эрчим
хүчний салбарт шинээр байгуулах бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, эдийн
засгийн судалгаа тооцоог баталгаажуулан Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг
авах бүрэн боломжтой болж байгаа аж. 35 МВт хүчин чадал бол одоо байгаа холбогдох
боломжтой бүх хэрэглээг хангаад зогсохгүй 2035 он хүртэлх хөгжлийн ерөнхий
төлөвлөлтийн дагуу барих барилга байгууламжийг хангах боломжтой аж. Энэхүү төслийг
хэрэгжүүлэх хугацааг 24 сар байхаар тооцжээ.