Гавьяатын мэндчилгээтэй баяр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 15:50:54


Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан сум, албан байгууллага бүр ахмадуудаа хүлээн авч гарын бэлэг гардуулсаар бана.

Харин Булган аймгийн Рашаант сумын ахмадын баяр дээр МУГЖ Д.Ширмэнтуяа хүрэлцэн ирж ахмад буурлуудад ая дууны эгшгэн цэнхэр хадаг өргөн барьсан нь олон настнуудын талархлыг хүлээсэн ажил боллоо. Рашаант сумын ИТХ, ЗДТГ,  төр төсвийн байгууллагууд, аж ахуй нэгж хамтран 250 гаруй ахмад буурлуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр  баярын хурал, үзэсгэлэн худалдаа, ахмадуудад зориулсан өсвөрийн бөхийн барилдаан, ахмадуудын дунд буухиа тэмцээн, цэнгүүн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд ахмадууд идэвхтэй,  амжилттай оролцлоо. 

П.Батням

 

Related news
Comments