Их насны түрүү магнайгаар Г.Ганхөлөгийн бор тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн аварга хүлэг шалгаруулах "Жавхлант шарга-2022" уралдаан өнөөдөр их насны морьдын уралдаанаар эхэллээ. Уралдааны замд нийт 119
их нас бүртгүүлж гарснаас, Сүхбаатар сумын уяач
Г.Ганхөлөгийн бор түрүү магнайгаар тодорлоо.
Аман хүзүүнд
Баруун-Урт сумын уяач Б.Гантулгын хар, айргийн гуравт Баяндэлгэр сум, уяач
Ч.Амарбаатарын хонгор, айргийн дөрөвт Сүхбаатар сум, Б.Хүрэлсүхийн хонгор,
айргийн тавд Баруун-Урт сум Л.Анхбаярын бор тус тус хурдалж хурсан олныг
баясгалаа.
Морьдыг уралдааны замд
гарахад сэрвээний өндрийг хэмжиж байгаа бөгөөд өндөр давсан морьдыг замд
гаргахгүй үлдээж байгаа аж.
Уралдаан 5 дугаар
сарын 18, 19-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд их нас, соёолон, хязаалан, шүдлэн,
даага, эрлийз дээд, дунд, доод гэсэн найман насны морьд уралдана.