Дэлхийн нүүдэлчдийн их наадам болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГДэлхийн нүүдэлчдийн их наадам ирэх сарын 3-8-нд Киргиз улсын Чолпан-Ата хотноо буюу алдарт Иссыккөл /Иссыккул/ нуурын эрэгт болно.
Наадамд Монгол, Казахстан, Туркменистан, Узбекстан зэрэг 20 гаруй улс оролцоно. Нүүдэлчдийн наадамд оролцогчдын дунд ямар уралдаан, наадам болох талаар танилцуулж байна. Тус наадмаар Алыш буюу бүсний барилдаан, Аламан байге хэмээх уралдаан, Жорго салыш буюу хурдан морины уралдаан, казах курош буюу казах бөх, Кок бору буюу тулам булаалдах, Кунон чабыш буюу шүдлэн морины уралдаан, Кыргыз курош буюу киргизийн үндэсний бөх, Тогуз коргоол буюу хөлөгт тоглоом, Эр эниш буюу морин дээрх барилдаан зэрэг 26 төрлөөр нүүдэлчин ард түмний уламжлалт уралдаан тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Д.Өлзий