Соёлын салбарын “Залуучуудын хөгжлийн зөвлөл” байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-05-26 11:45:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын сайдын тушаалаар 2021 оны 5 дугаар сард Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулсан. Энэ хүрээнд яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл нь салбарын залуучуудын хөгжил, оролцоо, манлайллыг дээшлүүлэх чиглэлээр дэргэдээ Соёл, урлагийн 14 төрөл, чиглэлээр болон харьяа 10 байгууллагад салбар зөвлөлөө байгуулан тэдний хөгжлийг дэмжсэн олон талт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

“Шинэ түүх - New story” хөтөлбөрийн хүрээнд 5 дугаар сард Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймагт соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулсан. Дархан-Уул аймгийн соёлын салбарын “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийн даргаар Соёл, урлаг хариуцсан мэргэжилтэн Ц.Отгонбаярыг сонгож, батламжаа гардан авлаа.

Тус зөвлөл нь салбарын залуучуудын хөгжил, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах ажээ.

Related news