Каратэ Олимпод багтах болсонд Газын зурвасын хүүхдүүд баяртай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-08-05 11:34:23

РАМАЛЛА. /Kyodo/. “Токио-2020” зуны Олимпын наадмын хөтөлбөрт бие хамгаалах урлаг буюу каратэ-г нэмэх болсонд Палестины хүүхдүүд баяртай байна.

Токиогийн Олимпод спортын таван төрөл, тодруулбал тэшүүр, серфинг, спорт авиралт, каратэ болон бэйсбол/софтболын хамтарсан төрлүүдийг нэмж оруулах шийдвэрийг Олон улсын Олимпын хороо энэ долоо хоногийн лхагва гарагт гаргасан юм.

Газын зурваст 1000 гаруй палестин хүүхэд энэ бие хамгаалах урлагаар хичээллэдэг аж.

16 настай нэгэн охин “каратэ Олимпын төрөлд багтах болсонд би маш их баяртай байна. Би хэзээ нэгэн цагт Палестины нэрийн өмнөөс каратэ-гаар Олимпын алтан медаль хүртэх болно” гэж ярьжээ.

Харин каратэгийн дасгалжуулагч Хассан Райи “энэ бол каратэгээр хичээллэж байгаа хүүхдүүдийн хувьд маш чухал шийдвэр” гэлээ.

Г.Доржханд

Related news