Чингүнжавын талбайд 3000 гаруй иргэн дасгал хөдөлгөөнд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-05-28 22:17:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар өрнөсөн “Илүүдэл жингүй эртэч монгол” аяны хаалт Хотгойдын баатар Чингүнжавын талбайд болж 3000 гаруй иргэн оролцлоо.


 Тус аянд аймгийн хэмжээнд давхардсан тоогоор  170 гаруй мянган иргэн хамрагдаж, дасгал хөдөлгөөнд нэгджээ.


“Илүүдэл жингүй-Эрүүл иргэнтэй Хөвсгөл” аяны хүрээнд  23 сум, 1 тосгоны спортын 38 заал, 3 фитнес клуб, 8 соёлын, 67 гадаа талбайд, спортын болон бүжгийн 18 холбоо, 48 чийрэгжүүлэх төвийн хамт олон танхим болон цахимаар гүйж, алхаж, дугуй унаж, ууланд алхаж идэвхтэй хөдөлгөөн хийсэн  байна.

 


Related news