“International Army games” наадмын "Цэлмэг тэнгэр" тэмцээнд 7 орон оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-08-05 14:21:28

МОСКВА. /KAZINFORM/. ОХУ-ны өмнөд нутагт болох “Цэлмэг тэнгэр” тэмцээнд долоон орны 30 орчим цэрэг оролцож, хиймэл нисэх онгоц, залуурт пуужинг устгах даалгаврыг гүйцэтгэнэ гэж Оросын Өмнөд цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдэгдэв.

Орос, Казахстаны зохион байгуулж буй “International Army games” наадмын хүрээнд явагдах “Цэлмэг тэнгэр” тэмцээний дараагийн шат энэ сарын 6-нд Краснодар хотод болно. Үүнд БНХАУ, Венесуэл, Египет, Беларусь, Казахстан, Серби, ОХУ-ын цэргүүд оролцоно гэж мэдэгдэлд дурдсан байна.

Тэмцээнд оролцох цэргүүд “Игла” агаарын довтолгооноос хамгаалах зөөврийн систем ашиглан 6-7 секунд тутамд харвах залуурт пуужин, нисэх онгоцыг устгах даалгавартай ажээ.

Энэ оны “International Army games” наадам долдугаар сарын 30-нд эхэлсэн бөгөөд хоёр долоо хоног үргэлжилнэ. Уг тэмцээнд 20 орны 121 баг оролцож байгаа бөгөөд тэд 23 төрлийн тэмцээнээр өрсөлдөнө.

Д.Нямтулга

Related news