311 эхэд "Эхийн алдар" одон гардуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус аймгийн 13
сумын 311 эхэд "Эхийн алдар" одон гардуулж байна. Нэгдүгээр зэргийн одонгоор
13, хоёрдугаар зэргийн одонгоор 298 эх шагнуулж байгаа бөгөөд тэднээс хамгийн залуу
нь 28, хамгийн ахмад нь 67 настай.
Одонг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал болон аймаг сумын удирдлагууд гардуулан өгч байна.
Сүхбаатар аймаг 65,2
мянган хүн амтай. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд
онцгойлон анхаарч, улс болон орон нутгийн төсвийн хөрөнгийг эрүүл мэндийн
салбарт үр ашигтай зарцуулах, залуу гэр бүлийг дэмжиж орон нутагтаа ая тухтай
ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэргээр хүн амын өсөлтийг бодлогоор дэмжин ажиллаж
байна. Энэ хүрээнд 70 мянга дахь иргэндээ гурван өрөө байр бэлэглэх шийдвэр
гаргасан гэдгийг аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр ёслолыг нээж хэлсэн үгэндээ
тодотгов.