БНХАУ-аас коронавирусний эсрэг вакцин, тариур, хөдөлгөөнт лаборатори хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-02 10:30:56

ЯНГОН. /ChinaDaily/. БНХАУ-аас Мьянмарт ковид-19 эсрэг 10 сая тун вакцин, 13 сая тариур, хоёр хөдөлгөөнт лабораторийг хандивласан гэж тус улс дахь Хятадын Элчин сайдын яамнаас ням гарагт мэдээллээ.


Хятадын элчин сайд тусламжийн эд зүйлсийг Мьянмарын Эрүүл мэндийн яаманд Янгоны олон улсын нисэх онгоцны буудалд хүлээлгэн өгсөн байна.


"Хятад улсын зүгээс Мьянмар улсад ковид-19 цар тахалтай тэмцэхэд туслах зорилгоор шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, вакциныг тогтмол нийлүүлж байна" гэж Хятадын Элчин сайд Чен Хай мэдэгдсэн байна.


Мьянмарын Эрүүл мэндийн сайд Тет Кэйн Вин Хятад улсаас тусламж үзүүлж буйд талархал илэрхийлээд, "Хандивын вакциныг 5-12 насны хүүхдүүдийг дархлаажуулахад хэрэглэхийн сацуу хөдөлгөөнт лабораторийг хилийн шалган нэвтрүүлэх боомтуудад ашиглах болно" гэж тэмдэглэжээ.

Related news