Булганыхан хогoo устгах аргаа олохгүй л байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 16:24:47

Булган аймаг өнгөрсөн онд 1 га газарт ландфиллийн аргаар хогийг устгасан байгаа. Энэ онд мөн ажлаа үргэлжлүүлэн хийх гэсэн боловч Булган аймгийн Хот тохижилт үйлчилгээний газарт техник тоног төхөөрөмж дутагдалтай учраас хийж чадсангүй.

Харин хог ангилан ялгах цехийг 74.7 саяын хөрөнгөөр “Цонхот” ХХК-иар бариулсан байна. Гэвч энэ нь сэндвичээр дулааны улиралд л ашиглах зориулалттай гэнэ. Мөн хогийг ангилж преслэх, хуванцар савыг бутлагч, өндөр температурт хайлуулагч, хайлуулсан эд зүйлсээ хэвэнд цутгасны дараа хөргөдөг хөргөгч гэсэн тоног төхөөрөмжүүдийг 99.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Булган барилга” ХХК нийлүүлжээ. Гэвч мэргэжлийн хүн үгүй, мөн эдгээр тоног төхөөрөмжүүд нь хятадын ганц айл өрхөд зориулагдсан бага оврын төхөөрөмжүүд тул бүтэн аймгийн хогийг ангилан ялгаж, хогоос хэрэгтэй зүйлс гарган авахад хүндрэл ихээхэн гарч байгааг Булган аймгийн Хот тохижилт үйлчилгээний газрын дарга Д.Чимгээ бидэнд мэдээллээ.

П.Батням

Related news
Comments